Спортын фото сэтгүүлч Ч.Ганбатын бүтээл шилдэг 30-д багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-20 16:04:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /ОУССХ/-ноос AIPS Sport Media Awards уралдааныг хоёр дахь жилдээ зарласан бөгөөд энэ жил 125 орны 1746 бүтээлийг хүлээн авсан байна.


Энэ бүтээлүүдээс фото зургийн “Спортын үйл явдал” ангилалд шилдэг 30-д багтсан бүтээлийг ОУССХ /AIPS/-ноос зарлахад тэдний дунд Монголын спортын фото сэтгүүлч Ч.Ганбатын “Before a catch!” бүтээл шалгарч үлдээд байгаа аж.


Ташрамд дурдахад, тус ангиллын шилдэг 9 зургийг 2020 оны нэгдүгээр сарын 15-нд тодруулж, улмаар шилдгүүдийг хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо болох AIPS-ын конгрессын үеэр  зарлах юм байна.

相关新闻