ГТЕГ болон ЦЕГ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-20 14:03:42

Гааль, татварын байцаагч илрүүлсэн илрүүлсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл, иргэдийн гомдлыг нэн даруй цагдаагийн байгууллагад шилжүүлэх Санамж бичигт өчигдөр  ГТЕГ-ын дарга С.Пүрэв, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Гааль, татварын алба  Иргэн, хуулийн этгээдээс болон гааль, татварын лавлах утас /1800-1281,1800-1288/-нд ирсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлэх юм. Мөн гааль, татварын хяналт шалгалтын явцад илрүүлсэн гааль, татварын гэмт хэргийн талаарх мэдээлэл, холбогдох материал акт, дүгнэлтийг харьяаллын дагуу нэн даруй цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийх, улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл, ашигт малтмал хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт явуулж буй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд цагдаагийн байгууллагад мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

Харин Цагдаагийн байгууллага Татварын хууль тогтоомж зөрчсөн байх магадлалтай иргэн, аж ахуйн нэгжийг Гааль, татварын албаар шалгуулах, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, түүний хаягийг тодруулахтай холбогдсон хуулийн этгээдийн ял шийтгэлийн байдлын лавлагааг гаргаж өгөх зэргээр хамтрах юм

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻