З.Шинэчагтага ээлжит тулаанаа Бангкокт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-08 12:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулааны спортын “One championship” холбоотой 2019 онд 100 мянган ам.долларын гэрээ байгуулсан “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтагын ээлжит тулааны тов гарчээ.


Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, Д.Төрбат дасгалжуулагчийн шавь З.Шинэчагтага БНХАУ-ын тамирчин Ма Жиа Вентэй 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Бангкок хотын "Импакт арена"-д тулалдана. Түүний өрсөлдөгч Ма Жиа БНХАУ-ын чөлөөт бөхийн аварга юм байна. “Мастер тулаанч” шоуны 2017 оны ялагч З.Шинэчагтага ээлжит тулаанаа хийхээр мягмар гарагт /01.07/ Тайланд улсыг зорилоо.

Монголын тулаанчид “One championship” холбоонд өндөр амжилт гаргаж байгаа билээ. Тус холбооны аварга болж байсан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, залуу тулаанч Ц.Амарсанаа, З.Шинэчагтага нарын олон шилдэг тулаанч “One championship”-т өрсөлдөж байна. 

相关新闻