Хүн ам, орон сууцны тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-09 17:16:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс орон даяар хүн ам, орон сууцны тооллого эхэлж байна. Тооллогын мэдээлэл цуглуулалтыг энэ сарын 9-15-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулах аж. Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой юм байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг цуглуулахаар 68 тоологч, 19 шалгагч ажиллаж байна. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явуулж байгаагаараа онцлогтой аж. Өнөөдөр өглөө уламжлалт буюу тоологч асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах тооллогын ажил Сүхбаатар сумын түүвэрт сонгогдсон өндөр настан Н.Доржсүрэн гуайнхаас эхэллээ. Тооллогын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Статистикийн хэлтсийн дарга Д.Гүндэгмаа, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, сумын Засаг даргын орлогч Б. Отгонзаяа нар албан ёсоор эхлүүлж, өдгөө 85 насыг зооглож буй Н.Доржсүрэн гуай, гэргий С.Норжмаагийн хамт Хүн ам, орон сууцны тооллогодоо хамрагдлаа.
Аймгийн хэмжээнд бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон өрхөд очиж үнэмлэхээ үзүүлэн тооллогын мэдээллийг цуглуул
ах юм. Иймээс иргэд хуулийн дагуу иргэний үүргээ биелүүлж, тооллогоор очиж байгаа тоологчийг гэртээ нэвтрүүлэн, тооллогын асуулгад үнэн зөв мэдээлэл өгч иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа. Энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан, уламжлалт гэсэн хосолмол аргаар явуулж байгаа бөгөөд улс орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт өрхийн 10 хувьд цаасан асуулгаар явуулж байгаа юм байна.

 

相关新闻