"Супер студент" нэвтрүүлгийн шилдэг 25 оролцогчдод илтгэл тавьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Арти Көүр галлерейд өчигдөр "Супер студент" нэвтрүүлгийн шилдэг 25 оролцогчтой уулзаж "Хэрвээ би 25 настай байсан бол" сэдвээр илтгэл тавьжээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл илтгэлдээ соёлын биет бус өвийн талаар дурьдаад амьд түүхийн гэрч болсон өмнөх үеийнхэн, өвөө эмээ нараасаа үлгэр домог, уртын дуу, хөөмий, адууны соёл гээд сурч мэдэж болох бүхнийг сурч хойч үедээ зааж сургахыг оюутнуудад захижээ. Мөн дэлхий дахинд болоод Монгол оронд өрнөж байгаа үйл явдлыг соргогоор мэдэрч өөрийн амьдралдаа баримтлах үнэт зүйлээ тодорхойлох нь 25 настай хүний хийх ёстой зүйлсийн нэг мөн гээд өөрийг нь 25 настай байхад өрнөсөн Ардчилал түүн дундаа Хүний эрх хэмээх ойлголт амьдралд нь ямар том нөлөө үзүүлснийг онцолсон байна. Түүнчлэн хүчирхийлэлгүй, архи тамхинаас татгалзсан, байгальд ээлтэй хувь хүн, айл гэрийг төлөвшүүлэх, асуудлыг энэрэнгүй аргаар шийдвэрлэх чадварт суралцахыг залууст уриалжээ.
"Их Засаг" олон улсын их сургууль, "Роял Эйч Ди", "Сэвн", "Малчин" телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Супер студент" төслийн энэ оны дугаарт нийт 7000 гаруй оюутан оролцсон бөгөөд шилдэг 25 оролцогч шалгаран тунаж үлдсэн аж.
Н.Туяа