Төл бойжилт 98 хувь байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймаг одоогийн байдлаар нийт төлийнхөө /1,5 сая/ 30 орчим хувь буюу 571 930 гаруйг хүлээн аваад байна.
Үүнээс ингэ 103, гүү 5902, үнээ 15985, хонь 328184, ямаа 221764 толгой байгаа бөгөөд бойжилт 98 хувьтай байна. Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг, Цээл, Угтаалцайдам, Баяндэлгэр, Өндөрширээт зэрэг суманд 88455-24875 толгой, Зуунмод, Батсүмбэр, Баян, Баянцагаан, Жаргалант, Заамар суманд 1141-9370 толгой төл гарчээ. Харин малын зүй бус хорогдлын тухайд 54840 толгой мал хорогдсон байна. Үүнээс тэмээ 15, адуу 3566, үхэр 5324, хонь 21721, ямаа 24214 толгой байгаа юм.
Эрдэнэсант, Угтаалцайдам, Лүн, Бүрэн, Баянцогт, Баян-Өнжүүл, Алтанбулаг суманд 3325-12482 толгой, Аргалант, Архуст, Батсүмбэр, Баянжаргалан, Баянцагаан, Бүрэн, Заамар суманд 7-930 толгой хорогдсноос гадна 1250 мал өвчнөөр үхжээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг