ДАШТ-ээс Л.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТДани улсад энэ сарын 19-нд эхэлсэн пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс манай улсын тамирчин Л.Мөнхбаяр М1 ангиллын 93 кг-д өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болов.
“Стронг” клубын тамирчин Л.Мөнхбаяр 272.5 кг-ыг хэвтээ байдлаас шахаж өргөсөн амжилтыг үзүүлсэн байна. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ийн хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Ази тивийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүч бяраа сорин өрсөлдөж байгаа юм.
Д.Өлзий