Хүндийн өргөлтийн тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-21 16:57:54

“Рио-2016” олимпийн наадамд оролцох эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-нд Узбекстаны Ташкент хотноо болно.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн байгаараа оролцох бөгөөд тэд пүрэв гарагт тус улсыг зорив. Монголын багийн ахлагчаар МХӨХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж, дасгалжуулагчаар улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, эрэгтэй багийн ахлагчаар МХӨХ-ны дэд ерөнхийлөгч Л.Дашзэвэг, эмэгтэй багийн ахлагчаар МХӨХ-ны дэд ерөнхийлөгч О.Батсайхан нар ажиллана. Мөн тус тэмцээний шүүгчээр олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл ажиллах бөгөөд ОУХӨХ-ны шинэчлэгдсэн дүрмийн дагуу багийн дүнгээр олимпийн эрхийг олгоно.

Манай багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс 56 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж, 62 кг-д Э.Мөнхдөл, Б.Баярням, 69 кг-д СДМ Э.Оюунбат, 77 кг-д СМ Ч.Очирхуяг, СДМ Ө.Баянмөнх, 85 кг-д СДМ Б.Цэнд-Аюуш, СМ Б.Гантулга болон нөөц тамирчнаар I зэрэгтэй Б.Нямчулуун оролцоно. Эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Золбоо, ОУХМ Ч.Нямзул, 53 кг-д А.Бум-Аюуш, 63 кг-д Т.Анужин, 75 кг-д М.Анхцэцэг /ДАШТ-ий VIII, X, Дэлхийн залуучуудын олимпийн IV байр/, Б.Энхтамир, +75 кг-д Э.Билэгсайхан, ОУХМ Д.Зима /нөөц/ нар бүгд ОУХМ тус тус өрсөлдөнө.

Дашрамд дуулгахад, энэ удаагийн олимпийн эрхийн тэмцээнд оролцох баг тамирчдыг "Говь" компани болон "Adidas" брэнд өөрсдийн хувцсаа бэлэглэж амжилт хүссэн байна.

Д.Өлзий

相关新闻