Чандмань сум нөөц өвс, тэжээлийнхээ 90 орчим хувийг малчдад олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын өвөлжилтийн төлөв байдал, өнгөрсөн 2019 онд хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар сумын Засаг дарга Б.Галбадрахаас тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ: Ховд аймгийн Чандмань сум нь
601.6 мянган га нутаг дэвсгэртэй. 746 өрхийн 2983 хүн амтай. Сумын нийт нутаг
дэвсгэрийн 92.6 хувь нь улсын тусгай хамгаалалтад байгаагаараа онцлогтой юм.
Чандмань
сумынхан 2019 онд улсын болон орон нутгийн төсвийн нийт 2 тэрбум 558.6 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 төсөл, бүтээн
байгуулалтын ажил
амжилттай хэрэгжүүлсэн.
Тухайлбал,
улсын төсвийн 290.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хуучин улаан заал”-ны
засварын ажил гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.
Мөн
улсын төсвийн 180.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чандмань сумын Талын
булаг багийн “Тэмээтийн орой” гэх газарт Юнителийн сүлжээний дамжуулах станц
тавьж байгаа гэв.
Мөн Чандмань суманд энэ жил 528
малчин өрхийн 222 мянган мал өвөлжиж, хаваржих юм. Одоогоор сумын нийт нутгаар
өвөлжилт хэвийн байгаа.
Уулархаг бүс нутагт 15-40 см цастай байна.
Энэ
жил сумын аюулгүйн нөөцөд 15 тн өвс, 10 тн тэжээл бэлтгэсэн. Харин мал аж ахуйн
таван баг нийт 15 тн өвс, тэжээл бэлтгэв. Үүнээс өвс, тэжээлийн нөөцийн 90
орчим хувийг малчдад олгосон гэж Чандмань сумын Засаг дарга Б.Галбадрах мэдээллээ.