ХОВД: Он гарсаар 270 донор цусаа хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-13 14:43:48

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор 1634 цусны донор бүртгэлтэй байна.

Тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Цусны салбар төв нь жилд 550-600 донороос цус авч, стандартын дагуу цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нөөцөө бэлтгэж буй. 

Ховд аймагт он гарсаар 270 донор бусдын амь аврахын төлөө цусаа хандивлажээ.

Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд Цусны донорын дэлхийн өдөр тохиодог. Уг өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо.


Тус үйл ажиллагаа нь бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, иргэдийг цусаа хандивлахад уриалах зорилготой байв. 

相关新闻