Шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоож буй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлж байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс, ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.
Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг энэ оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох болсныг мэдэгдэж байна.