Олимпийн эрх авсан таеквондогийн багаа дэмжин ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-27 09:50:11

Филлипины Манила хотноо болсон "Рио-2016" зуны Олимпийн 30-р наадмын эрхийг олгох Азийн ОУТ, Ази тивийн АШТ-д амжилттай оролцсон таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч, албаны ажилтнуудыг БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзаж санал солилцжээ.

Уулзалтаар тус тэмцээнд оролцсон, олимпийн эрх авсан “Рио-2016”-д бэлтгэл сургуулилтыг хэрхэн чамбайруулах талаар ярилцав. бөгөөд БТСХТ-өөс таеквондогийн үндэсний шигшээ багийг дэмжин ажиллах юм. Таэквондочид Азийн цуврал тэмцээнд оролцохын өмнө Хандгайт дахь "Олимп спорт бэлтгэл цугларалт"-ын цогцолборт сэргэлтийн бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын мэргэжилтэн Хо Ин Ён нараар ахлуулан хийсэн нь ийнхүү үр дүнгээ өгсөн юм.

Д.Өлзий

相关新闻