“Ковид-19” халдварын улмаас 3 044 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, 2020 оны гуравдугаар сарын 2-ны 10:00 цагийн байдлаар “Ковид-19” халдвараар 3044 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 89 040-д хүрсэн бол 45 023 хүн эдгэрчээ.
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь
тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах
зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
2. Амны хаалт тогтмол хэрэглэх;
3. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;
4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
5. Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны
алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар
тараахгүй байх;
7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын
дархлаажуулалтад бүрэн хамруулах;
8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна.