Мал төллөлт 3.1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-13 19:40:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн малчид өвлийг өнөтэй сайхан давж, урин хавартай золгоод байгаа бөгөөд хаваржилт, мал төллөлт хэвийн явагдаж байна.

Тус аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4856 малчин, 4670 мал бүхий өрх, 63 аж ахуйн нэгж байгууллагад 1682489 толгой мал тоологдсон дүнтэй байгаа. Эдгээрээс 472 толгой тэмээ, 103.4 мян.толгой адуу, 232.2 мян.толгой үхэр, 744.7 мян.толгой хонь, 601.5 мян.толгой ямаа тоологдсон нь урьд оныхоос 142.4 мянган толгойгоор буюу 8.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Өнөөдрийн байдлаар 788835 эх мал төллөхөөс 25095 мал төллөөд байгаа аж. Үүнээс гүү 83, үхэр 1843, хонь 13934, ямаа 9372 төллөж, мал төллөлт 3.1 хувьтай, төл бойжилт 99.7 хувьтай байгаа юм байна. Төлийн хорогдол 90, том малын зүй бус хорогдол 164 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс төл мал 1148, том мал 3905 толгойгоор тус тус буурчээ. .

相关新闻