Сурагчдын дунд цахим уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сурагчдын дунд гар зураг, захидал, эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулж, гэртээ байгаа хүүхэд, багачуудын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах зорилгоор бага, дунд, ахлах анги гэсэн 3 ангилалд цахим уралдааныг зарлаж байгаа юм.Уралдаанд “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт гар зураг, “Аавдаа” бичсэн захидал, “Эх орны үнэ цэн” эсээ бичлэгээр оролцох бөгөөд бүтээлийг 3 дугаар сарын 30 хүртэл хүлээн авах аж.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    