Нэгдүгээр ангид элсэгчдийг намар бүртгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Боловсролын газраас хотын сургуулиудын нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудыг ирэх 8 дугаар сарын 22-26-нд бүртгэх чиглэл өгөв.
Энэ жил Бага боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийн шинэчлэл дуусч байгаа тул шинээр сургуульд элсэх хүүхдүүдийг ийнхүү намар бүртгэхээр болсон байна.
Харин хөдөө орон нутгийн шинээр элсэгчдийн хувьд бүртгүүлэх хугацааг аймгуудын Боловсролын газар тогтоох юм. Одоогоор нийслэлийн хэмжээнд ирэх намар сургуульд элсэх зургаан настай хүүхдийн тоог гаргах судалгааны ажил эхлээд байна.
Ж.Болор