Цагдаагийн дарга талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-17 11:00:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат талархал илрэхийллээ.

Тэрээр талархалдаа “Дэлхийн улс орнуудад тархаж, олон нийтийг цочроож буй "COVID-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа энэ үед ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ахуй амьдралаа умартан үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

Та бүхнийхээ дэмжлэгтэйгээр энэ цаг үеийг эрсдэл багатай даван туулж, сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээХайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая.


相关新闻