“Аврагч” спорт хорооны ажилтан, алба хаагчид хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-16 18:47:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.


Өнөөдөр /2020.04.16/ ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны хамт олон хандивын аянд нэгдэж, нийт 4 сая 400 мянган төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.



Дэлхий нийтийг түгшээж олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавирусний халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг төлөөлөн  халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “Аврагч” спорт хорооны тамирчиддаа талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

相关新闻