Түймрийг унтраахад сайн дураараа оролцохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-17 22:42:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцохыг уриалж байна.

Тус сумын 1-р багийн нутаг Жанжин толгой гэх газарт энэ сарын 16-ны өдөр гарсан хээрийн түймэр нь одоогоор 10 га газрыг хамраад байгаа ажээ. Эл түймрийг унтраахад сумын төвийн албан хаагчид дайчлагдан ажиллаж байгаа гэнэ. Тодруулбал сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, цаг уур, соёлын төв, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч дайчлагдсан байна.

Мөн сумын 2-р багийн иргэд, 1-р багийн малчид гээд нийт 36 хүн ажиллаж байгаа юм байна. Уг түймэр гарсан талбай нь хөвд, бууц ихтэй учраас түймэр бүрэн унтрахгүй хүн, хүч дутагдалтай байгаа аж. Иймд түймэр унтраах ажилд сайн дураараа идэвхтэй оролцохыг уриалж байна. Оролцох иргэд өөрсдөө ажлын хувцас, бээлий, хувин, хүрз зэрэг ажлын багажтай ирэх бөгөөд 99496701, 993392338, 99871268 дугаарын утсаар холбоо барих юм байна.

相关新闻