Мөрөн хотыг 10 мянган цэцгээр гоёно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/.
Хот тохижилт үйлчилгээний төвөөс иргэдэд болон гадаад, дотоодын зочдод өнгө үзэмжтэй, ая тухтай орчин бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан цэцэгжүүлж байна. 2017 онд Мөрөн сумын хэмжээнд 8000 цэцэг үрслүүлж чимснээс хойш жил бүр цэцэгжүүлдэг болжээ. Энэ жилийн хувьд цэцэгний нэр төрөл, тоог олшруулан гоёхоор үрслүүлж эхний цэцгүүдийг 6 дугаар сараас өмнө талбайд суулгах ажээ.