Аймгийн Онцгой комисст 87 гаруй сая төгрөгийн тусламж илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-21 10:16:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой комисст нийт 97 байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 87 гаруй сая төгрөгийн мөнгөн болон эд материалын хандив тусламжийг илгээжээ.

Тэд энэхүү тусламжаа дэлхий нийтийг цочроогоод буй аюулт цар тахлыг Монгол Улсынхаа дархан хойд хилээр оруулахгүйн төлөө хичээн зүтгэж байгаа алба хаагчиддаа зориулан чин сэтгэлээсээ өгч байгаа юм. Тэдэнд хүрч буй эл хандив тусламж нь мөнгөн болон эд материалын гээд бололцоотой бүхий л хэлбэрээр хүрч байгаа аж. Энэхүү тусламжийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос талархаж буйгаа илэрхийлж, Та бүхний буян заяа дэлгэрч, ажил үйлс нь өөдөө байх болтугай хэмээлээ.  

相关新闻