Төл бойжилт 99.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-22 09:28:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ хавар Сэлэнгэ аймгийн малчид 780 мянга гаруй төл хүлээн авах бөгөөд өнөөдрийн байдлаар 50 орчим хувь нь төллөж, төл бүрэн бойжиж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 4856 малчин, 4670 мал бүхий өрх, 63 аж ахуйн нэгж, байгууллагад нэг сая 682 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн малчид хаваржаандаа буугаад байна. Мал төллөлт 50 гаруй хувьтай, төл бойжилт 99.7 хувьтай байна. Өнгөрсөн өвлийн хувьд малчид өвлийн бэлтгэлээ сайн базаасан учраас өвс тэжээлийн хомсдол үүсээгүй аж.

Энэ хавар улсын төсвийн хөрөнгө орууулалтаар орхон, хангай үүлдрийн болон ерөө үүлдрийн хэсгийн хонинд үзлэг ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах ажлыг нийт 6100 толгой хонинд хийхээр бэлтгэл ажил хангагджээ. Мөн бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэгжүүлж, малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон малын удам зүйн үнэлгээний программд бүрэн хамруулахаар төлөвлөсөн байна. Малчдаас ноолуур худалдан авах санал их ирж байгаа гэнэ. Сэлэнгэ аймаг 150399 тонн ноолуур бэлтгэхээс 60 хувийг нь бэлтгэжээ. Үнийн хувьд төвийн бүсийн аймгуудын доод үнэ нь 85 мянга байхаар тогтоосон Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ажиллаж байгаа аж. 

相关新闻