Үлийн цагаан оготныг устгахад улсын төсвөөс 412,0 сая төгрөг зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-22 14:19:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн багийн Засаг дарга, ХАА-н мэргэжилтнүүд хамтран тус аймгийн хэмжээнд бэлчээрийн хөнөөлт мэрэгч /үлийн цагаан, чичүүл/ амьтдын голомт, байрлалын хүрээг гуравдугаар сарын байдлаар тодорхойлсон зураглал гаргажээ.  

Энэхүү зураглалаас харахад Сайнцагаан, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Луус сумын нутгаар үлийн цагаан оготнын тархалт хамгийн их байгаа бол Хулд, Өлзийт сумын нутгаар мэрэгчдийн голомт байхгүй аж.

Дэлгэрцогт суманд цаг уурын салбар байхгүй учраас энэхүү судалгаанд ороогүй байна. Энэхүү судалгааны дүнгээр 14 сумын хэмжээнд нийт 425 569 га талбайд мэрэгч амьтад тархсан үзүүлэлттэй байна. 

Аймгийн ХХААГ-ын мэдээгээр энэ жил 100,0 га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгуулж байна. Микробиологийн аргаар 9 сумын 30,0 мянга, энгийн механик аргаар 10 сумын 70,0 мянган га талбайд устгал хийж байгаа ба энэхүү ажлыг зохион байгуулахад улсын төсвөөс 412,0 сая төгрөг зарцуулж байгаа аж.

Аймгийн ХХААГ, ХХҮГ-тай хамтран бүртгэлтэй, ажил хөдөлмөр эрхлээгүй 70 иргэнийг нийтийг хамарсан энэ ажилд дайчлан ажиллуулж байна. 

相关新闻