Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан
төлөв танилцуулж байна. Энэ сарын 24, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи энэ сарын 24-26-нд
говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон
шуурга шуурна. 24, 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө
14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав
газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.