Дэлхийн цомын АШТ-ээс З.Ганбаатар хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-04 16:28:19

Пара буудлага спортын ОУХМ З.Ганбаатар дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс дахин хүрэл медаль хүртлээ.

Польшийн Шчечин хотноо болж байгаа пара буудлагын дэлхийн цомын тэмцээний хийн гар бууны дасгалд нийт 30 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ З.Ганбаатар 565 оноогоор шигшээ наймд шалгарч, улмаар финалд 171,9 оноо авсан амжилтаар хүрэл медалийн эзэн болж, ийнхүү ДЦАШТ-ий мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Энэ дасгалд Орос , АНУ-ын тамирчид алт , мөнгөн медаль хүртжээ.

Д.Өлзий

相关新闻