Нислэгийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-04 18:16:31

ИНЕГ нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар/ГХГЗЗГ/-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд ГХГЗЗГ ИНЕГ-ын захиалгаар хийсэн байр зүйн зураг, газрын гадарга, саад болон аэродромын зураглалын өгөгдлийн санг шалгаж, батагаажуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм. Мөн зайлшгүй тохиолдолд ИНЕГ-ын хүсэлтээр хяналтын хэмжилт хийх, Монгол улсын геодезийн загвар, солбицлын эрин бүхий тоон өгөгдөл, мэдээллийг албан хэрэгцээнд зориулан холбогдох журмын дагуу олгож байх юм.

Харин ИНЕГ-ын зүгээс өөрийн ашиглаж буй геодезийн хэмжлийн багажуудад жилд нэгээс доошгүй удаа шалгалт, тохируулга, батагаажуулалт хийлгэх, улсын хэмжээнд байгаа нисэх буудлуудын кадастрын зураглалыг нягтлан баталгаажуулах, аюулгүй бүсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тогтоох, зураглах, мэдээллийн сан үүсгэж, ГХГЗЗГ-ын Мэдээллийн төвд хүлээлгэн өгөх чиглэлээр хамтран ажиллана.

Ч.Ариунболд

相关新闻