Н.Эрхэмбаяр өсвөр үеийн Дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-05-05 13:59:58

Ираны Тегеран хотноо диф /сонсголгүй/ тамирчдын сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр дэлхийн аваргаар тодорч алтан медалийн эзэн болов.

Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн бөх С.Долекийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан бөгөөд хагас шигшээд А.Ивановыг цэвэр ялж аваргын төлөө зохион байгуулагч орны бөх Ираны Нассер Каримиг ялснаар дэлхийн аваргын алтан медаль зүүв.

2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль, гавъяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж, Азийн тивийн АШТ-д өрсөлдсөн юм. Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн БТСГ, "Их Монголын хүчтэн "дэвжээнд харъяалагддаг бөгөөд Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэдэг.

Д.Өлзий

相关新闻