Төл бойжилт 98 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-09 10:24:23

Улсын хэмжээнд нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн аваад байна хэмээн Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Энэ нь өмнөх 7 хоногоос 1.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна. Түүнчлэн малын хорогдол 1025.7 мянга болж өмнөх 7 хоногоос 46.0 мянгаар нэмэгджээ. Тодруулбал тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхний нийт малын 1.8 хувийг эзлээд байна. Хамгийн их малын хорогдолтой аймгийн тоонд Сүхбаатар, Увс, Завхан, Архангай, Баянхонгор аймаг оржээ. Дээрх аймгуудад нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.

 Б.Заяа

相关新闻