"Монгол хүүхдүүд-2025” баяр төв талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-29 17:40:00

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг “Монгол хүүхдүүд” нэрийн дор 6 дугаар сарын 1-нд төв талбайд зохион байгуулна.


“Шидэт хотын мөрөөдөл” агуулгатай энэхүү баярын үеэр төв талбайд үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан зохион байгуулах бол талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлэх юм.


Мөн энэ удаа “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа зохион байгуулах аж. Үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад Төв цэнгэлдэх хүрээлэн-Энхтайваны гүүр-төв талбай-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө-2 кино театрын уулзвар-МУБИС-ийн баруун талын уулзвар-Централ тауэр-төв талбай гэсэн маршрутаар алхана.


Баярын өдрөөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийнэ. 

 

相关新闻