МУЗН малчдад 1.6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол улсын газар нутгийн 90 хувь цасанд бүрхэгдэж, зудын байдалд ороход МУЗН болон бусад байгууллагууд, хувь хүмүүс малчдад их хэмжээний тусламж үзүүлсэн нь өвлийг хохирол багатай даван туулахад гол тулгуур болсон гэдгийг Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр болсон “Олны хүч оломгүй далай” чуулга уулзалтын үеэр онцлов.
Жил бүрийн энэ сарын 08-ныг Дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиодог. 2013 оны Засгийн газрын тогтоолоор жил бүрийн тадугаар сарын 09-ныг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Уг өдрийн хүрээнд өнөөдөр МУЗН, ОБЕГ хамтран “Олны хүч оломгүй далай” чуулга уулзалтыг зохион байгуулав.
Чуулга уулзалтаар өнгөрсөн онд тохиосон зудын үер малчдад үзүүлсэн тусламжийн үр дүнг хэлэлцэх, уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон олон улсын болон дотоодын байгууллага, иргэдийн алдаршуулав. Малчдад үзүүлэх тусламжийг МУЗН, ОБЕГ болон Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, НҮБ зэрэг байгууллагууд манлайлан оролцжээ.
МУЗН л гэхэд нийт 25 мянга 500 малчинд 1.6 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ. Тус нийгэмлэг 97 мянга 187 гишүүд дэмжигч, 8960 гаруй мэргэшсэн сайн дурынхан, 703 анхан шатны хороо, 33 дунд шатны хороо, 54 мянга 406 өсвөрийн Улаан загалмайч, 17 мянга 25 Залуучуудын Улаан загалмайч, 4201 Онцгой гишүүд, хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Цаашдаа ОБЕГ-тай хамтран гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно гэдгийг МУЗН-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд чуулганы нээлтийн үеэр онцлов.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр