Төрийн 54 төрлийн үйлчилгээг сумаасаа авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-08 15:33:37

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ”-г “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” болгосон. Үүний хүрээнд аймгийн 19 сум бүр оператортой болж иргэд, хуулийн этгээд төрийн 54 төрлийн үйлчилгээг сумаасаа нэг дороос авах бүрэн боломжтой болсон. 

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер, хяналтын ажилтнууд зарим сумын опертаторуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө, тусламж үзүүлж ажиллалаа. Мөн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааны талаар сум орон нутгийн иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх үүднээс танилцуулга материал хүлээлгэн өгч, сумын мэдээллийн самбаруудад байршуулав.

Ажилласан сумдад төрийн 54 төрлийн үйлчилгээг нэг дороос хүргэж эхэлсэн талаарх мэдээллийг иргэдэд богино хугацаанд хүргээгүй байсан дутагдал гарсан. Энэ тал дээр хяналтын ажлын хэсгийнхэн зөвлөгөө өгч, мэдээлэл түгээхийг чиглэл болгосон байна.    

 

相关新闻