Аймгийн аварга уран гимнастикчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнгөрсөн бямба гарагт Зуунмод сумын Биеийн тамир спортын газар болсон уран гимнастикийн тэмцээний 1-3 байрт Жаргалант,Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төв, Заамар сумын сурагчид орлоо.
Жил бүр зохион байгуулдаг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Зуунмод, Сэргэлэн, Баянцагаан, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Жаргалант сумдын нийт 13 цэцэрлэгийн баг, 200 гаруй хүүхэд өрсөлдсөн байна.
Энэ жилийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Биеийн тамир, спортын газар ажиллаж, ивээн тэтгэгчээр Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Төв ургац клуб, Самата ХК, Цээл бүзэнхий ХК оролцлоо.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг