Аяны хүрээнд 2500 өрх хашаандаа мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-11 10:36:00

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны хаврын мод тарих аяны хүрээнд нийт 12300 мод, бут, сөөгийг тарьсан байна. Уриалгын дагуу 2500 гаруй өрх эзэмшлийн хашаандаа мод, бут, сөөг тарьжээ.

“Мод тарих үндэсний аян”-ныг аймгийн хэмжээнд “Хашаандаа мод таръя” уриатай зохион байгуулсан. Мод тарих аян үргэлжлэх хугацаанд аймгийн БОАЖГ, Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд шинэс, улиас, бургас, агч, голт бор, хайлаас, шар хуайс, чацаргана, үхрийн нүд, гүйлс, буйлс, зэрэг 10 гаруй нэр төрлийн мод, бут сөөгийг иргэд аж ахуйн нэгж, байгууллагад худалдаалж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. 

相关新闻