ОХУ-ын сансрын нисэгчдийн нэрэмжит медалиар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЯлалтын баярыг тохиолдуулан Монголын нисэх хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ахмадуудыг ОХУ-ын сансрын нисэгчдийн нэрэмжит дурсгалын медалиар шагнасныг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас Ялалтын баярын өдрөөр гардууллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Батнасан, Гавьяат нисгэгч С.Жанар, иргэний нисэхийн ахмад инженер Б.Лайлан, Б.Хангай нарыг анхны сансрын нисэгч Юрий Гагарины нэрэмжит дурсгалын медаль, Гавьяат нисгэгч З.Марина, ахмад нисгэгч Р.Доржготов, Ч.Даш-Олзвой нарыг задгай сансарт анх удаа гарсан Алексей Леоновын нэрэмжит дурсгалын медаль, ахмад нисгэгч Л.Дамдинсүрэн, Г.Даваадорж, иргэний нисэхийн ахмад инженер З.Сэсээр нарыг ЗХУ-ын баатар В.П.Чкаловын нэрэмжит дурсгалын медалиар шагнасан байна.
Ч.Ариунболд