Ногоон бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашааг нүүлгэн шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-06-16 09:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,  Цагдаагийн газар болон нийслэлийн холбогдох хэлтэс, албадтай хамтран ногоон бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлж орц, гарц гаргах ажлыг зохион байгууллаа.

 Тодруулбал, 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн чиглэлд ой, усны сан бүхий газар, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 12 байршилд газар чөлөөлжээ.

Ингэснээр ой, хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.

相关新闻