Жаргалант, Дэлгэрэхийн гол дээгүүр хос төмөрбетон хоолой тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Жаргалант, Дэлгэрэхийн гол дээр хоёр байршилд 7 метр урттай хос төмөрбетон хоолой тавих ажлыг эхлүүлжээ.
Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг гүүрийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, зарим дутуу ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Тус гүүрийг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байгаа аж.
