ТӨВ: Баянчандмань суманд 160 ортой дотуур байрыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-22 14:00:28

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань сумын ЕБС-ийн 160 ортой дотуур байрны барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү барилгыг улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Дуутын нуруу" ХХК барьжээ.


Дотуур байрны барилга нь 12х38 хэмжээтэй, 3 давхар барилга бөгөөд нэгдсэн дулаан, цэвэр, бохирын шугамтай. Гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, авто зогсоолтойгоор хийж гүйцэтгэжээ. 


Баянчандмань сумын ЕБС нь 1000 орчим сурагчтай, 80 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өмнө жилүүдэд дотуур байргүйн улмаас сумынхаа Политехник коллежийн дотуур байранд сурагчдаа суулгаж байсан юм. 




相关新闻