Аймгийн МАН-аас орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-01 12:07:11

Архангай /МОНЦАМЭ. Архангай аймгийн Монгол Ардын Намаас орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд нь аймгийн Аудитын газарт өглөө.

Аймгийн МАН-аас энэ удаагийн орон нутгийн сонгуульд Алсын хараа-2050, Тогтвортой хөгжлийн бодлого, МАН-ын мөрийн хөдөлбөр зэрэг бодлогын баримт бичигтэй нийцүүлэн 2020 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох мөрийн хөдөлбөрөө 4 бүлэг, 10 дэд бүлэг, 119 зорилтыг дэвшүүлж, “Хүчээ нэгтгэе” уриатайгаар оролцоно гэв.

Архангай аймгийн Монгол Ардын нам өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, тавьсан зорилтоо хэрэгжүүлж, Сургууль, Ирээдүй 1+1”, Багшийн хөгжил, Өрх бүр үйлдвэрлэгч, Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ. Мөн улс төрийн тогтвортой байдал, хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт, үр шимийг иргэн бүрд хүргэх цогц бодлогыг хэрэгжүүлж, өрх гэрт зээлийн дарамтыг багасган, эх оронч, эрдэм боловсролтой, эрүүл саруул, хуримтлалтай, идэвх оролцоотой иргэд нэмэгдэн, нийгмийн дундаж давхарга тэлнэ гэж үзжээ.

相关新闻