Дугуйчид нэгдэж дэлхий ээждээ мод бэлэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубээс унадаг дугуй сонирхогчдын нэгдсэн мод тарих үйл ажиллагааг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн хувьд "Дэлхий ээждээ мод бэлэглэцгээе" уриан дор дугуйчин залуус мод тарих юм. Уг үйл ажиллагааг Green city ХХК, Cannondale Mongolia дугуйн дэлгүүр, Happy ХХК зэрэг байгууллага ивээн тэтгэж суулгацаар хангах аж.
50 гаруй жилийн настай 1 мод амьдралынхаа туршид 38.120.000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75.640.000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 45.750.000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 38.125.000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс ч ирээдүй хойчдоо хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт хийж мод тарихыг нийт дугуйчиддаа уриаллаа.
Тус клуб МЗХ-ны "Спирт үү?, Спорт уу?" аяны хүрээнд 2013 онд байгуулагдсан бөгөөд нийгэмд чиглэсэн олон арга хэмжээ идэвхтэй оролцож унадаг хэрэглээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Ж.Болор