Эвлэрүүлэн зуучлах төв ирсэн маргааны 129-ийг нь эвлэрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төв нь нийт 206 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 137 эрхзүйн маргааныг шийдвэрлэжээ.
Үүнээс 129 маргаан буюу 94.1 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчид, маргалдагч талуудыг эвлэрүүлжээ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 137 өргөдлийн 129 иргэний эрхзүйн маргаан, 8 нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан байв. Маргааны шийдвэрлэлт нь шүүхийн бус эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байгааг аймгийн Шүүхээс мэдээллээ.
Өөр нэг өнцгөөс нь харвал
энэ оны 2-р улирлын байдлаар шүүхээр нийт 645 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол
шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 129 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь
иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 20 хувиар бууруулсан гэж харж
болохоор байна.