Нийслэлд 59.9 км дугуйн зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-13 09:34:55

Улаанбаатар хотыг 2016-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд нийт 59,9 км урт дугуйн зам барихаар төлөвлөсөн талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тор болон  цас бороонд өнгө алддаггүй ногоон өнгөтэй зуурмагаар хийх аж.

2012-2016 он хүртэл хэд хэдэн чиглэлд дугайн зам тавьжээ. Тухйлбал, 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ. Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км, 19-р хорооллын арын автозам дагуу 1,5 км, Сонсголонгын автозам дагуу 5,5 км дугуйн замыг шинээр тавьжээ.

Ч.Ариунболд

相关新闻