Дорноговь аймгийн баяр наадамд 128 бөх барилдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-07-11 15:13:50

Дорноговь /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулсны 89, Сайншанд сум байгуулсны 59 жилийн ойн баяр наадамд нийт 128 бөх барилдаж байна.

Аймгийн баяр наадмыг Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үзэгчтэй зохион байгуулж байгаа бөгөөд “Covid-19” халдвараас сэргийлж тогтоосон дэглэмийг мөрдөж байна. Аймгийн наадамд 128, сумын наадамд 32-64 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн баяр наадамд тус  аймгийн Мандах сумын харьяат аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Ц.Чинзориг тэргүүтэй аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд барилдаж байна.

相关新闻