Дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг орон нутгаас хариуцна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Орон нутагт боловсролын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, тэдний ажлыг урамшуулах тогтолцоог бий болгох, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2020-2021 оны хичээлийн жилд Дорноговь аймгаас Соёл урлагийн их сургуульд дуу хөгжмийн багш мэргэжлээр есөн оюутныг сургахаар болжээ.
Дээрх мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг дөрвөн жилийн хугацаанд орон нутгаас хариуцах бөгөөд тухайн хичээлийн жил бүрт оюутны голч оноо, сурлагын дүнг харгалзан сунгах аж.
Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг дуу хөгжмийн чиглэлээр сурахаар тухайн тавигдах шаардлагыг хангасан оюутнуудыг хүлээн авч уулзан сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Сургалтын гэрээний зорилго, үр дүн, эрх
үүрэг болон хариуцлагын талаар Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр
оюутнуудтай гэрээ байгуулав.