Ц.Цогтбаатар Гран при тэмцээнээс жингээр хасагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлимпийн эрхийн оноо олгох сүүлийн Гран при тэмцээн өнөөдөр Казахстаны Алматы хотноо эхлэх бөгөөд манай улсаас 11 тамирчин оролцох байсан ч эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар жиндээ орж чадаагүйн улмаас хасагдсан байна.
“Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлж хүч үзэх эрх авсан Ц.Цогтбаатар хасагдсанаар энэ жинд ОУХМ Д.Амартүвшин зодоглох юм. Энэ жинд Ц.Цогтбаатар Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ шилдгүүд болох гавьяат тамирчин Г.Бодбаатар, Д.Амартүвшин нарыг өндөр үнэлгээгээр ялсан нь олимпийн сонголтод чухал нөлөө үзүүлсэн тухай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байв.
Туршлагатай ах нараа давж, олимпийн дэвжээнд эх орноо төлөөлөх эрх авсан Ц.Цогтбаатар олимпийн өмнө дэлхийн шилдэг бөхчүүдтэй нүүр тулах боломжоо ийнхүү алдлаа.
Д.Өлзий