Бүх нийтийн мод тарих өдрөөр 20 мянган бут, сөөг суулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-14 09:23:45

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласнаас хойш 6 жил өнгөрч байна.

Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиож байна. Цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлын хүрээнд 20 мянган мод сөөг тарина хэмээн албаныхан хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 11 цагт  мод тарьсан. Мөн  нийслэлийн иргэдийн төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбайд, Занбазарын гудамж буюу Гандангийн урд талбайд ахмадууд мод тарьжээ. Харин БОНХАЖЯ, түүний харъяа байгууллагууд Дамбадаржаа дахь "Ой судалгаа хөгжлийн төв"-д мод суулгав.

Хөдөлмөрийн яамны харьяа Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж буй "Ногоон хөгжилд өрхийн оролцоо" төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд гэр хорооллынхонд чацарганы суулгац тараан, тарьж арчлах талаар зааварчилгаа өглөө.   Түүнчлэн Барилгачдын талбай, Жуковын талбай, МҮЭСТО, Өргөө кино театрын өмнөх талбайд мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. 

Б.Заяа

相关新闻