Үлгэр жишээч хосуудын хуримыг үнэ төлбөргүй хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-14 14:38:23

Маргааш гэр бүлийн өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан "Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр", "Улаанбаатар хотын Цагдаагийн газар"-ын үлгэр жишээ хосуудын хуримын ёслолыг үнэ төлбөргүй хийх  юм байна.

Учир нь Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ хамтран тогтвор суурьшилтай 5-аас дээш жил амьдарч буй, нийгэмд болон залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ болохуйц бат бөх гэр бүлүүдийг сонгон авч, хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон. Манай улс  Гэр бүлийн өдрийг 2000 оноос хойш тэмдэглэх болжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оноос жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон.

Мөн Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Монголын гэр бүлийн сайн, сайхны нийгэмлэг”-ээс  өнөөдөр "Бишрэлт" зочид буудлын  хурлын танхимд эрүүл мэнд, сургалт танин мэдэхүйн чиглэлээрх уулзалтыг өнөөдөр хийж байна. Тодруулбал гэр бүл төлөвлөлт,  харилцан ойлголцлын талаар өгүүлсэн “Амьдрал сайхан, Аав ээж болно, Миний гэр бүл-миний үргэлжлэл” баримтат уран сайхны киног үзүүлж байна.

 Б.Заяа

相关新闻