Монгол Улсаас мах авах хүсэлтээ илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох, хамтын ажиллагааг урт хугацаанд өрнүүлэх сонирхолтой байна.
Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ, хүнсний ногоог Монгол Улсад экспортлох
бүрэн боломжтойг ХХААХҮЯ-ны
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны
холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн
нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч
уулзах үеэр илэрхийлжээ.
Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан
ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны
боломж, чиглэлийн талаар ярилцсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз
Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд
хүргэх шийдвэрт хүрсэн билээ. Энэ
айлчлалын хүрээнд ХХААХҮ-ийн сайд
Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах
Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд
Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын
ажиллагааг өргөжүүлэхээр
харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.