Үрийн улаанбуудай "чанартай" гэсэн дүгнэлт гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-14 14:46:56

ОХУ-аас импортолж буй үрийн улаанбуудайд хийсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний эцсийн дүн гарсан байна.

Шинжилгээгээр “Алтайская жница” сортын үрийн буудай нь MNS0487-2001 стандартын чанарыг бүрэн хангасан, хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай үр хэмээх дүгнэлт гарсан байна.
Үрийн улаанбуудайн Цэвэршилтийн хувь нь стандартын дагуу 97 хувиас доошгүй байхаас 97,1 хувь, Соёололтын хувь хэмжээ 90 хувиас доошгүй байхаас 94 хувь, Чийгийн хэмжээ 15 хувиас дээшгүй байхаас 13,6 хувьтай  гэж дүгнэжээ.

 Б.Заяа

相关新闻