Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд жил бүр давхардсан тоогоор 410,0- 422,1
мянган толгой малыг мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгад хамруулдаг тухай ХХААГ-аас
мэдээллээ.
Тухайлбал 2017 онд 416,3 мянга, 2018 онд 278,0
мянга, 2019 онд 420.1 мянган толгой малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
арга хэмжээнд хамруулжээ.
Ингэснээр
2018, 2019 онд тус аймагт малын халдварт болон гоц халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй аж. 2020
онд 12 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 426,7 мянган
толгой малыг хамруулахаар мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэй гэрээ байгуулан
ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар шүлхий,
бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд Орхон, Хонгор сумын 30 өрхийн 650
толгой малыг, бруцеллёз өвчний тандах шинжилгээнд нийт 9285 толгой мал, үүнээс
1338 толгой хээлтүүлэгч малыг, үхрийн сүрьеэ өвчний шинжилгээнд 8895 толгой
үхэр тус тус хамрагдсан байна. Адууны ям өвчнийг оношлох харшил сорилын
шинжилгээнд 8868 толгой адуу, лейкоз өвчний шинжилгээнд 1000 үхрийг хамруулаад байна хэмээн аймгийн ХХААГ-аас нэмж мэдээлэв.