Улсын арслан П.Бүрэнтөгс ээлжит түрүүгээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-16 09:25:45

Монголын үндэсний бөхийн холбоо, “Сүлд” телевизтэй хамтран бөхийн өргөөнд зохион байгуулсан Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдаанд Увс аймгийн аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс найм даван түрүүлэв.

Тус барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, улсын начин Э.Энхбат, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 224 бөх зодоглосон юм. Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

Д.Өлзий

相关新闻